К.Харрисыг дэмжихээ Америкийн супер од илэрхийлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН, 2024 оны есдүгээр сарын 11 /AP/. Америкийн поп од Тейлор Свифт ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрисыг дэмжиж байгаагаа мягмар гаргийн орой мэдэгдсэн нь түүний кампанит ажилд том дэмжлэг боллоо.
Т.Свифт сонгуульд
хэнийг дэмжих вэ гэдэг нь олны анхаарлыг ихэд татаж байсан бөгөөд дэд ерөнхийлөгч К.Харрис болон Ерөнхийлөгч
асан, Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп нарын эхний мэтгэлцээний дараа тэрбээр дээрх мэдэгдлийг хийжээ.
Т.Свифт “Инстаграм” хуудсандаа бичихдээ “хүүхэдгүй,
муур тэжээдэг эмэгтэй” хэмээн бичсэн бөгөөд энэ нь Д.Трампын хамтран нэр дэвшигч Ж.Д.Вэнсийн хүүхэдгүй
эмэгтэйчүүдийн талаар хэлэхдээ хэрэглэсэн үг хэллэг юм.
“Би 2024
оны Ерөнхийлөгчийн сонгуульд Камала Харрис, Тим Уолз нарын төлөө саналаа өгнө. Камала Харрис хүмүүсийн эрхийг хамгаалахын төлөө тууштай
тэмцдэг бөгөөд хүний эрхийг хамгаалах дайчин тэмцэгч хэрэгтэй
гэж үзэж байгаа учраас түүнд саналаа
өгнө” гэж Т.Свифт 238 сая дагагчтай “Инстаграм” хаягтаа бичжээ.
Уг нийтлэлийн дор
25 минутын дотор 2 сая орчим лайк дарсан байна. Т.Свифт ийнхүү мэдэгдэх үед MSNBC сувгаар шууд нэвтрүүлэгт оролцож байсан Т.Уолз дуучин бүсгүйд ихэд талархаж байгаагаа
илэрхийлжээ.
Өнгөрсөн сард АНУ-ын Ерөнхийлөгч асан Д.Трамп 2024 оны сонгуульд поп супер од Т.Свифт өөрийг нь
дэмжиж байна гэсэн агуулга бүхий хиймэл
оюун ухааныг ашиглан бүтээсэн хуурамч зургийг олон нийтийн сүлжээндээ хуваалцсан юм.
“Энэ явдал хиймэл оюун ухаан болон ташаа мэдээлэл түгээх аюул байна гэдгийг надад сануулж, айдас төрүүлсэн. Улмаар сонгогчийн хувьд энэ сонгуульд маш ил тод байх ёстой гэж би бодлоо” гэж Т.Свифт “Инстаграм”-даа бичжээ.
Ирэх 11 дүгээр сард болох сонгуулийн дүнд ихээхэн нөлөөлөх залуу эмэгтэйчүүдийн дунд алдартай Т.Свифт одоо үргэлжилж буй аялан тоглолтын
тасалбарын борлуулалтаас 1 тэрбум гаруй ам.долларын орлого олоод
байна.