ХОВД: Энэ сарын 13-наас нийт нутгаар сэрүүснэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-09-10 14:02:28

Жаргалант, 2024 оны есдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс энэ сарын 16-ны өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг танилцууллаа.


Энэ долоо хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас орох ба салхи шуургатай, сэрүүхэн байна. 


Тодруулбал,Энэ сарын 12,13-нд уулархаг нутгаар, энэ сарын 14-нд ихэнх нутгаар, энэ сарын 15-нд зарим газраар бага зэргийн бороо, уулархаг нутгаар цас орно.


Салхи энэ сарын 12-14-нд зарим газраар секундэд 7-12 метр, алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр, зарим үед түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Мөн бусад хугацаанд нийт нутгаар салхи секундэд 4-9 метр байх төлөвтэй. 


Агаарын температурын хувьд уулархаг нутгаар шөнөдөө -1 градус хүйтнээс +4 градус дулаан, өдөртөө +14+19 градус байна. Харин бусад нутгаар шөнөдөө +7+12 градус, өдөртөө +20+25 градус дулаан байна. 


Энэ сарын 13-ны өдрөөс нийт нутгаар сэрүүсч, уулархаг нутгаар шөнөдөө -4 градус хүйтнээс +1 градус байна. Мөн бусад нутгаар шөнөдөө +1+6 градус, өдөртөө +10+15 градус байх төлөвтэй. 


Холбоотой мэдээ