ДУНДГОВЬ: Гүйцэтгэлийн үнэлгээгээр 25 багш өмнөх оны үр дүнгээ хадгалсан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-08-16 14:37:03
altantogos

Мандалговь, 2024 оны наймдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Боловсролын үнэлгээний төвөөс 2024 онд зохион байгуулсан СӨБ-ын сургалт, хүмүүжлийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээнд Дундговь аймгийн 15 сумын 22 цэцэрлэг хамрагджээ.


Үнэлгээний үр дүнгээр 9 цэцэрлэгийн хувьд “ахисан”, 13 цэцэрлэг “буурсан” үзүүлэлттэй байна. Харин гүйцэтгэлийн үнэлгээнд 62 багш оролцож, 19 багш “ахисан”, 18 багш “буурсан”, 25 багш өмнөх оны үр дүнгээ хадгалсан үзүүлэлттэй үнэлүүлжээ.


Шалгуур тус бүрээр нь авч үзвэл хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах үйл ажиллагааны ахиц 90,7 хувьтай үнэлэгдэж, өнгөрсөн оныхтой харьцуулахад 3,3 хувиар, багшийн мэргэжлийн хөгжлийн ахиц 89,2 хувьтай үнэлэгдэж 5,9 хувиар өссөн бол цэцэрлэгийн болон олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон байдал, оруулсан хувь нэмэр 82,7 хувьтай үнэлэгдэж, 7,1 хувиар буурсан байна. 

Холбоотой мэдээ