Дөчин мянган мод ургуулах хөдөлгөөний хэрэгжилтийн үр дүнг тооцно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-08 12:56:22

Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Байгаль орчныг хамгаалах намрын сарын аяныг эхлүүлээд байна. 

“Байгаль хамгаалах-Орон нутагт” сэдэвтэй тус аянаар төрөөс байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр баримталж буй бодлого, шийдвэр, хууль, тогтоомжийг сурталчлан таниулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх юм.

Мөн “Дөчин мянган мод ургуулах хөдөлгөөн өрнүүлэх тухай” аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилт үр дүнг тооцох, мод тарих ажилд идэвхитэй оролцсон аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг шалгаруулж, урамшуулах ба “Шилдэг эко сургууль”, “Шилдэг эко цэцэрлэг” уралдааныг дүгнэх юм.

Аяны хүрээнд намрын мод тарилтыг эхлүүлэх, тарьсан модыг өвөлжилтөд бэлтгэх, самар түүх болон мод бэлтгэх үйл ажиллагаанд хяналт тавих, уул уурхайд нөхөн сэргээлт хийлгэх зэрэг бусад арга хэмжээ явагдах аж.

Холбоотой мэдээ