ТӨВ: Нэхмэл гутал урлах сургалтад 12 эмэгтэй хамрагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-06-15 10:29:00

Зуунмод, 2024 оны зургаадугаар сарын 15 /МОНЦАМЭ/. “Аз жаргалтай эмэгтэй” клубээс “Нэхмэл гутал урлах” сургалтыг өнөөдөр Залуучуудын хөгжлийн төвд зохион байгууллаа. Сургалтыг Б.Наранхүү багш удирдан явуулж 12 эмэгтэй хамрагдав.

 

Уг сургалт нь эмэгтэйчүүдэд гоо зүй, эрүүл мэнд, амьдрах ухааны боловсрол олгох, өөрийгөө хөгжүүлэх, амьдралын чанараа дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэжээ.

 

Оролцогч Ц.Лхагва-Орлом, “Өмнө нь сүлжмэл сагс хийх сургалтад хамрагдаад гар утасны суурь хийсэн. Энэ удаад нэхмэл гутал урлах сургалтад хамрагдаж байна. Маш их сонирхолтой, урамтай ажил байна. Гар урлал хийж сураад бүтээлээ харахад сэтгэл сэргээд, гар утаснаас холдоод, тархи амраад сайхан юм билээ” гэв.

  

Холбоотой мэдээ