Гадаад дахь сонгогчид нам эвсэлд саналаа өгнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-06-10 15:33:07

Улаанбаатар, 2024 оны зургадугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Гадаад улсад ажиллаж амьдарч буй монгол иргэд УИХ-ын энэ удаагийн сонгуулиар зөвхөн нам эвслийн төлөө санал өгнө.


Тэдгээр иргэд УИХ-ын сонгуульд оролцож, сонгох эрхээ эдлэхийн тулд энэ сарын 15-ныг хүртэлх хугацаанд нэрсийн жагсаалтад бүртгүүлж буй. Өнөөдрийн байдлаар, 33 улс дахь 5340 иргэн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгүүлээд байна.


Бүртгэл нь баталгаажсан сонгогч энэ сарын 20-23-ны өдрүүдэд 07:00-22:00 цагийн хооронд гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэхтэйгээ очиж саналаа өгөх юм.







Холбоотой мэдээ