Хэрэглэгчдээс авах өрийг барагдуулж, дулаанаар хангахыг үүрэг болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-10-07 10:50:52

Ховд аймгийн Хөгжлийн бодлого хариуцсан Засаг даргын орлогч Ш.Батсүхээр ахлуулсан ажлын хэсэг дулааны "Бадамлах дөл" ХХК, 2-р дулааны станцын үйл ажиллагаатай танилцлаа.

"Бадамлах дөл"-компанийн  хувьд өнөөдрөөс албан байгууллага айл өрхүүдэд дулаан өгч эхлээд байна. Энэ өвөл 3 зуух бүрэн ажиллаж нүүрс татан авалтаа хийж байна.

Зарим орон сууцнуудын шугам, сүлжээ муудсанаас болж халаалт доголдож тухайлбал 1,2-р 80 айлын орон сууцны шугам задарч ус алдсанаас болж халаалтаа  өгч чадахгүй байгаа хүндрэл гарчээ. Т

Бадамлах дөл дулааны станцын хувьд 19 төсөвт байгууллага, 103 аж ахуйн нэгж, 1500 гаруй айл өрхөд дулаан түгээдэг.

Одоогийн байдлаар Бадамлах  дөл комдани Ховд хотын айл өрх, аж ахуйн нэгж, албан байгууллагуудаас 1 тэр бум орчим төгрөгний авлага авах ёстой боловч хэрэглэгчид мөнгөө төлдөггүйгээс болж алдагдалд ороод байгаа гэнэ.

Харин Ховд дулааны 2-р станц нь 21 төсөвт байгууллага, 35 үйлдвэр аж ахуйн нэгж, 1150 гаруй айл өрхүүдийг дулааны эрчим хүчээр хангаж байна. Одоогоор 10 хоногийн нүүрсний нөөцийг бүрдүүлжээ. Бас л хэрэглэгчдээс мөнгө авч чадахгүй байгаа нь  тулгамдсан асуудал болоод  байна.

Дулааны станцуудыг хэрэглэгчдээс авах өрөө барагдуулж,  халаалт дулаанаа доголдуулахгүй ажиллахыг аймгийн Хөгжлийн бодлого хариуцсан Засаг даргын орлогч Ш.Батсүх анхааруулж, нийтийн эрх ашгийг хүндэтгэж халаалтаа хугацаанд өгөх хэрэгтэйг зөвлөв.

Цаашдаа дулааны станцуудын хэвийн үйл ажиллагааг бий болгох үүднээс төсөвт байгууллагуудаас авах авлагыг яаравчлан шийдвэрлэхэд орон нутгаас анхаарна гэдгийг онцоллоо. Мөн Ховд хотын иргэдийн дулаан ая тухтай өвлийг давах боломжийг бий болгохын тулд Дулааны станцуудтай орон нутаг хамтран ажиллахыг мэдэгдлээ. 

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ