ТӨВ: Зуунмод сумын 20 өрхөд монгол гэрийн дулаалгын багц өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-05-22 11:45:11

Зуунмод, 2024 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Зуунмод сумын Ланс, Баянхошуу, Нацагдорж багийн 20 өрхөд монгол гэрийн дулаалгын багцыг өглөө. 


Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан нар хамтран ажиллах гэрээнд энэ оны 3 дугаар сарын 19-ний өдөр гарын үсэг зурсан. Гэрээний хүрээнд Төв аймаг НҮБ-ын Хүүхдийн сантай дээр хамтран олон ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.

 

Үүний нэг ажил нь “Уур амьсгалын өөрчлөлт-Цэвэр агаар” төсөл юм. Уг төсөл нь монгол гэрийн дулаан алдагдлыг багасгаж, битүүмжлэлийг сайжруулах нэмэлт дулаалгын багц, гэрт агаар оруулах, гаргах, хосолмол систем бүхий агаар сэлгэх багц, 2.4 мКв-ын хүчин чадалтай, автомат тохируулгатай халаалтын багц гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдэж байна.

 

Тус дулаалгын багцыг хэрэглээнд нэвтрүүлснээр хүний эрүүл мэндэд тустайгаас гадна агаарын бохирдол, галлагаатай холбоотой тоос тортог, хог хаягдал үүсэхгүй сайн талтай гэдгийг онцолж байв.


Уг төсөл нь НҮБ-ын Хүүхдийн сангаас орчны бохирдол, байгаль орчны доройтлыг багасгах, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг даван туулахад чиглэсэн монгол гэрийн дулаалга, халаалтын бүтээгдэхүүнийг орон нутагт нэвтрүүлэх, олон нийтэд түгээх ажлыг үр дүнтэй зохион байгуулах зорилготой юм.


Холбоотой мэдээ