БАЯН-ӨЛГИЙ: 197 эхэд "Эхийн алдар" І, ІІ зэргийн одон гардуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-05-20 14:39:54

Өлгий, 2024 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ жил Баян-Өлгий аймгийн 197 эхэд "Эхийн алдар" І, ІІ зэргийн одон гардуулна.


Үүнээс 19 эх "Эхийн алдар" нэгдүгээр зэргийн, 178 эх хоёрдугаар зэргийн одон авна.


Сумдаар нь авч үзвэл, Алтай, Булган, Бугат сумаас тус бүр 2, Баяннуур, Дэлүүн, Сагсай сумаас тус бүр 3, Буянт сумаас 4, Толбо, Улаанхус сумаас тус бүр 5, Цэнгэлээс 9, Цагааннуур тосгоноос 1, Өлгий сумаас 19 эх нэгдүгээр зэргийн одонгоор шагнуулжээ.


Харин Алтай сумаас 15, Алтанцөгц, Буянт сумаас тус бүр 14, Баяннуур, Дэлүүн сумаас тус бүр 13, Булганы 20, Бугат, Ногооннуур, Сагсай сумаас тус бүр 25,  Толбоос 17, Улаанхусаас 36, Цэнгэлээс 52, Цагааннуур тосгоноос 6, Өлгий сумаас 178 эх хоёрдугаар зэргийн одон хүртэхээр болсон байна.


Ташрамд, өнгөрсөн оны байдлаар тус аймгийн 3824 эх “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон, 7892 эх “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгийн мөнгөн тэтгэмж авч байгаа. "Эхийн алдар" І, ІІ зэргийн одонтой эхчүүдийн тоо өмнөх 2022 оныхоос 623-аар нэмэгдсэн үзүүлэлт юм. 

Холбоотой мэдээ