Үндэсний балетын анхдугаар уралдаанд оролцогчдыг бүртгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-10-05 15:22:14

АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин, МУГЖ Д.Алтанхуягийн нэрэмжит “Монголын үндэсний балет” улсын анхдугаар уралдаан ирэх сарын 25-26-нд болно.

Уралдааныг ирээдүйн балетчидыг нээн илрүүлж, тэдний авьяасыг хөгжүүлэх зорилгоор БСШУС-ын сайдын ивээл дор зохион байгуулах юм. 

Уралдаанд төвийн болон орон нутгаас сонгодог бүжгийн урлагт сонирхолтой, хичээллэж буй оюутан, сурагчид оролцох боломжтой. Уралдаан 6-8, 9-11, 12-14, 15-18 насны ангиллаар хоёр үе шаттай явагдах бөгөөд бүртгэл ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

Ж.Болор

Холбоотой мэдээ