ХӨВСГӨЛ: Үндэсний хэл бичгийн мэдлэг тодорхойлох судалгаанд 79,64 хувьтай хамрагдаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-04-16 09:52:39

Мөрөн, 2024 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Үндэсний статистикийн хорооноос төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох судалгаа үргэлжилж байна.


Хөвсгөл аймгийн хэмжээнд 7959 төрийн албан хаагч байдаг бөгөөд үндэсний бичгийн түвшин тогтоох шалгалтад өнөөдрийн  байдлаар 5622 төрийн албан хаагч буюу 79,64 хувьтай хамрагдаад байна.


Тус судалгаа нь Монгол хэлний тухай хууль, Засгийн газраас 2020 онд баталсан "Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III"-ийн хэрэгжилт, 2021 оны судалгаанаас хойш гарсан ахиц, хос бичигт шилжих бэлэн байдлыг аймаг, нийслэл, сум, дүүргийн түвшинд үнэлэн тодорхойлох зорилготой юм.




Судалгаа дуусахад хоёр хоног үлдсэн тул хамрагдаагүй төрийн албан хаагч нарыг идэвхтэй оролцохыг Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсийн дарга Б.Базардамбуу хэлж байлаа.

 

Холбоотой мэдээ