Сумдын хурал төсвийн тодотголоо хэлэлцэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-10-04 13:03:00

Дорноговь аймгийн ИТХ-ын ээлжит 2 дугаар хуралдаан есдүгээр сарын 29-нд болж аймаг орон нутгийн нийгэм эдийн засгийг 2016-2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, байгаль орчин, газар зохион байгуулалт, төсөв санхүүтэй холбоотой 10-аад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.

Хуралдаанаар орон нутгийн нийгэм эдийн засгийн байдал, хөрөнгө санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй холбогдуулж 2016 оны үндсэн чиглэлд өөрчлөлт оруулж 3 бодлого бүхий 18 заалтыг хэрэгжүүлэх боломжгүй гэж  хассан байна.

Мөн  2016 оны төсвийн тодотголд ч нэлээд өөрчлөлтийг хийсэн аж. Ийнхүү тус аймгийн ИТХ-аас  2016 оны үндсэн чиглэл болон төсвийн тодотголд нэмэлт өөрчлөлт оруулсан тул  төсөв санхүүгийнхээ асуудлыг хэлэлцэхээр сумдын ИТХ  хуралдаж байна.

Алтанширээ сумын ИТХ есдүгээр сарын 30-нд хуралдсан бол аравдугаар сарын 04-нд Иххэт сумын ИТХ хуралдаж буй.    

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ