ӨМНӨГОВЬ: Нийт нутгаар хур тунадастай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-04-04 13:44:37

Даланзадгад, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн нутгаар дөрөвдүгээр сарын 3-ны өдөр бороо орлоо.

 

Хур тунадасны хэмжээг Өмнөговь аймгийн УЦУОШГ-аас нэгтгэн мэдээлснээр Хүрмэн сум 10 мм, Даланзадгад 9 мм, Баяндалай 6 мм, Гурвантэс 3 мм, Сэврэй 3 мм, Номгон, Ноён 2 мм, Булган 1 мм бороо орсон бол нэмээд цас оржээ.

 

Даланзадгад суманд өнөөдөр бороо шивэрч байна. 

Холбоотой мэдээ