ДОРНОД: Халхын голын дайны эрэлхэг казах баатар М.Икей

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-03-22 15:21:17

Чойбалсан, 2024 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Ханан хөшөөнөөс уруудаад холгүйхэн, Халхын голын хөвөөнөө 2008 онд босгосон Монгол Улсын баатар М.Икейн гантиг чулуун дурсгал бий.


Их бурхны өлмийг дэрлэн нойрсох М.Икей хэмээх эх орончийн тухай үлгэр домог шиг зүйлийг ахмад буурлууд ярьдаг. 1939 оны дайнд алс хязгаарын Баян-Өлгий аймгаас 14 казак иргэн сайн дураараа ирж дайнд оролцжээ. Тэдний дунд 24 настай Мазимын Икей Дандар баатрын командалсан 6 дугаар дивизийн 15 дугаар морьт хорооны 4 дүгээр суманг захирч явжээ.


1939 оны 7 дугаар сарын 24-ний Гөлөгт манханы их тулаанд сумангаа командлан нэмэлт хүч иртэл дайсныг тогтоон барьж чадсан баатарлаг эх оронч байсан юм. Гартаа сумны шархтай, дэлбэрэлтэд өртөн гэдэс нь цувж байхад бүсээрээ ороон давшиж тогтоон барьж чадсан тэр их гавьяаг нь Дорнодын эх оронч залуус хожим архивын материалуудыг цуглуулан хөөцөлдсөний үр дүнд 1979 онд буюу Халхголын ялалтын 40 жилийн ойгоор Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнуулжээ.


Хөшөөг бариулахаас өмнө дурсгалын баганатай Толгойтын овоон дээр М.Икей түүний орос, монгол хоёр туслахын шарил байсныг өөрчилж, гантиг чулуун хөшөө босгосон байна.

Холбоотой мэдээ