ДОРНОД: 180 мянган толгой мал хорогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-03-12 16:42:44

Чойбалсан, 2024 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 180829 толгой мал хорогдоод байна. Үүнээс тэмээ 34, адуу 11468, үхэр 32391, ямаа 60066 толгой хорогдсон гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.


Цагаан зудтай байгаа Баянтүмэн, Булган, Матад, Гурванзагал суманд мал хамгийн их хорогджээ. Баянтүмэн суманд 40 мянга гаруй, Булганд 37 мянга орчим, Матадад 30 мянга, Гурванзагал суманд 22 мянга гаруй толгой мал хорогдоод байгаа юм.


Ирэх долоо хоногт агаарын температур нэмэх градус руу орж, цаг агаар дулаарна. Гэхдээ снэ сарын 16, 17-ны өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, салхи шуургатай байхыг УЦОШТ-өөс анхааруулж байна. Энэ үеэр салхи баруун хойноос 13-15 м/с хүрнэ. 

Холбоотой мэдээ