Хятадын автомашины экспорт нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2024-02-21 15:24:12

БЭЭЖИН, 2024 оны хоёрдугаар сарын 21 /Xinhua/. Хятадын автомашины экспортын хэмжээ өнгөрсөн сард өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 47.4 хувиар нэмэгджээ. 


Автомашин үйлдвэрлэлийн нийгэмлэгээс (CAAM) мэдээлснээр, дурдсан хугацаанд 443 мянган автомашин экспортолсон байна. Өнгөрсөн сард 369 мянга орчим суудлын автомашин экспортолсон нь жилийн өмнөхөөс 47.5 хувиар өссөн бол ачааны автомашины экспорт 46.9 хувиар өсөж, 74 мянгад хүрчээ.


Албан ёсны мэдээллээр, өнгөрсөн сард мөн цахилгаан болон хос хөдөлгүүрт автомашины экспорт өмнөх оны мөн үеийнхээс 21.7 хувиар нэмэгдэж, 101 мянгад хүрсэн байна.

Холбоотой мэдээ