ДОРНОГОВЬ: 58 мянган толгой мал хорогджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2024 оны хоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Энэ оны хоёрдугаар сарын 14-ний байдлаар аймгийн хэмжээнд 58264 мянган толгой мал хорогджээ.
Хорогдсон нийт малын дийлэнх нь Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт сумынх аж. Цаг уурын байгууллагаас гаргасан зудын үнэлгээний мэдээллээс үзэхэд хоёр суманд шилэн зуд, 10 суманд цагаанаар зудархуу байгаа юм.
Шилэн зуд нь намар оройтож орсон цас хайлж мөстөж хөлдсөнөөс үүдэн бэлчээргүй болохыг хэлдэг бол цагаанаар зудархуу гэдэг нь цас ахиу унаж бэлчээр хомстохыг хэлдэг.
Өвөлжилт хүндэрсэнтэй
холбогдуулан аймгийн Онцгой комиссоос 14 суманд 26 мянга гаруй боодол өвс, 10
мянга орчим уут ногоон тэжээл, 2725 шуудай хивгэн тэжээлийн дэмжлэг үзүүлээд байна
гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.
Холбоотой мэдээ

ИБУИНХУ-тай бүхий л салбарт харилцан ашигтай хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ
18 цаг

ТАЗ-ийн гишүүнээр томилогдсон Ц.Амартөгс, Л.Золзаяа Б.Төгсцэнгэл нар үүрэгт ажлаа хүлээн авав
18 цаг