ӨНӨӨДӨР: ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн айлчлал үргэлжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар,
2024 оны
хоёрдугаар
сарын 8 /МОНЦАМЭ/. Хоёрдугаар
сарын 8-ны пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм:
-ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер
Штайнмайэрын манай улсад хийж буй
айлчлал үргэлжилнэ.
10.00
цагт: Тээврийн
хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарт хязгаар тогтоох шийдвэрийг эсэргүүцэж, "Эко авто машин
импортлогчдын холбоо"-ноос НИТХ-ын
дарга Ж.Батбаясгаланд шаардлага хүргүүлнэ. Утас:8811-1055
11.30-14.00 цагт: “Алтан гадас” ресторанд (баруун 4 замын “Гранд плаза” төвийн зүүн талд): Халх голын байлдаанд сувилагчаар ажиллаж байсан, 100 настай ахмад дайчин Д.Чимэдцэрэнд хүндэтгэл үзүүлнэ. Утас: 9909-9702.
12.00 цагт: Улсын II төв эмнэлэгт: Явуулын үзлэг, оношилгоо, шинжилгээ хийх автомашинуудыг хүлээлгэн
өгнө. Эрүүл мэндийн сайд болон Япон улсын Элчин
сайд, АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч нар оролцоно. Бүх төрлийн үзлэг, оношилгоо хийх
боломжтой явуулын амбулатори эдгээр автомашинаар алслагдсан нутагт иргэдийг эрт илрүүлэгт хамруулах юм. Утас: 9191-5340, 8911-9482, 9612-1060
14.00
цагт: Монголбанкнаас сар бүр зохион байгуулдаг ээлжит
хэвлэлийн хурлаар нийгэм, эдийн засгийн статистик тоон мэдээлэл танилцуулж, цаг үеийн асуудлаар
мэдээлнэ.
-Монголын
Хүүхдийн Урлан бүтээх
төвийн багш нарын 13 дахь жилдээ зохион байгуулж буй
“ART & CRAFT" шилдэг бүтээлийн үзэсгэлэн нээгдэнэ.
-Монголын Үндэсний музейд “МОНГОЛ ЦАГААН САР" тусгай үзэсгэлэн гарч байна.