Хэт өндөр хурд сааруулагч нь авто замын осол гарахад нөлөөлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-10-07 15:47:56

Авто замын хурд сааруулагч зарим үед осол гаргах шалтгаан болж байна гэж Орхон аймгийн Замын Цагдаагийн тасгийн дарга Б.Цэдэнсодном хэллээ. Учир нь сүүлийн үед хийж буй хурд сааруулагч нь стандартын бус хэт өндөр байгаа нь хүйтний улиралд жолооч гэнэт тоормослоход халтиргаа үүсч эсрэг урсгал руу орж байна гэлээ.

Эсвэл арын машин нь мөргөдөг байна. Мөн хэт өндөр хурд сааруулагч нь зарим машиныг эвддэг ажээ. Иймд огцом өндөр биш гүвээ хэлбэртэй хийх хэрэгтэй гэж Замын Цагдаагийн тасаг анхааруулж байна. Үнэндээ хурд сааруулагчаас болж замын осол гарахад хэн ч үүнийг шалтгаан гэж үздэггүй. Зөвхөн жолоочийн хариуцлагагүйгээс боллоо  гэж дүгнэдэг. Иймд хэвтээ тэмдэглэгээг стандартын дагуу хийх хэрэгтэй гэдгийг дахин дахин санууллаа.

Хурд сааруулагчийг тавихдаа MNS 4597:2013 стандартыг мөрдөх ёстой ажээ. Үүнд зааснаар сургууль, цэцэрлэгийн дэргэдэх автозамын хурд сааруулагчийн өргөн 4.2 метр, өндөр 7 см байх бөгөөд харин хотын доторх нь өргөн, өндөр нь 50,50 см байх ёстой ажээ. Орхон аймагт хурд сааруулагч 16 байдаг. Энэ оныхыг “Өлзийхутгийн наран” ХХК хийж байна.

Орхон аймаг Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд