“Нарантуул”-аас Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүрэх замыг түр хаав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Галын
осол, дэлбэрэлтээс үүдэн нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг
дэвсгэрт зарим замын хөдөлгөөний түр хаагаад байна. Тодруулбал:
- Хойноосоо урагшаа чиглэлд:
“Нарантуул” захаас урагшаа явдаг замын уулзварыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
хүртэл,
- Баруунаас зүүн чиглэлд “Кристал таун” хотхон, Хүннүгийн гудамж дагуу “Дүнжингарав” худалдааны төвийн зогсоол хүртэлх замыг хаагаад байгааг ЦЕГ, ТЦА-наас мэдээллээ.
Үүнд:
- “Дүнжингарав” худалдааны төвийн баруун уулзвараас зүүн
чиглэл,
- Е-Мартын худалдааны төв чиглэл,
- “Баянмонгол” хороолол чиглэл,
- “Нарантуул” худалдааны төв баруун урд уулзвар хүрэх
чиглэлд замууд хамаарч, 200-500 метрийн зайд хөдөлгөөнийг хязгаарлаж, замыг түр хугацаагаар хаав.
Тухайн орчинд галыг унтрааж, галын аюулд өртөж хохирсон оршин суугч иргэдэд УОК, дүүргийн Онцгой комисс, эрүүл мэнд, цагдаа, онцгой байгууллагаас тусламж үзүүлж байна.
Нэмж мэдээлэхэд Цагаан сарын "Амар байна уу" үзэсгэлэн худалдаа гарч буй "Шинэ 100 айл" худалдааны төвийн чиглэлд баруун талаас буюу "Дүнжингарав" худалдааны төв талаас замыг хаасан учир зөвхөн зүүн талаасаа буюу Баянзүрхийн товчоо талаас очиж байгааг мэдээллээ. Мэргэжлийн байгууллагуудаас осолд өртсөн тээврийн хэрэгслүүдийг зөөж замын зорчих хэсгийг чөлөөлж, гадаргууг цэвэрлэж, хэвийн нөхцөлд оруулсан даруйд замын хөдөлгөнийг үе шаттай нээхээр ажиллаж байна гэв.