Өрх, сумын эмч нарыг чадавхижуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-09-27 16:58:55

Эрүүл мэндийн хөгжлийн төв, БНСУ-ын Үндэсний их сургуулийн Raphello International байгууллагатай хамтран “Мэргэжилтнийг хөгжүүлэх тасралтгүй сургалт” төслийг Дархан-Уул аймагт 2015 оноос эхлэн хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд 2015 онд Нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд  эмнэл зүйн сургалт, хүний нөөцийн  сургалт  зохион байгуулсан бол 2016-2017 онд Өрх, Сумын эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах  юм.

Энэ удаа хүүхдийн чиглэлээр хүүхдийн өвчний эрэмбэлэн ангилал, хүчилтөрөгч дутлын энцепалопати, нярайн шарлалт, нярайн тураал болон таргалалт сэдвээр сургалт зохион байгуулж байна.  

Энэ сарын 30-ныг хүртэл үргэлжлэх тус сургалтад  Өрх, сумын эрүүл мэндийн төвийн 180 гаруй эмч мэргэжилтэн хамарч байна. Сургалтаар  онолын мэдээлэл өгч, муляжи хэрэглэгдэхүүн дээр гардан үйлдлийг дадлагажуулах юм.

Ж.Болор

 

Холбоотой мэдээ