Өлзийт хороололд сургууль, цэцэрлэгийн цогцолбор үүдээ нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-09-26 17:14:29

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо буюу Өлзийт хороололд 59 дүгээр сургууль, 116 дугаар цэцэрлэгийн цогцолбор өнөөдөр нээлтээ хийв.

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар барьсан тус сургууль, цэцэрлэгийн цогцолбор нь 120 хүүхдийн хүчин чадал бүхий цэцэрлэг, 180 сурагчийг хүлээн авах хүчин чадалтай. 

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг хэлэхдээ, " УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланд сурагчдын автобусны асуудалд анхаарлаа хандуулаач гэсэн хүсэлт тавихад улсын төсөвт оруулна гэж амалсан. Удахгүй манай сургууль автобустай болох нь. Сургуулийн нээлт гэдэг хүүхэд багачуудын хувьд их том баяр байдаг. Хүүхдүүддээ энэ сайхан шинэ сургуульдаа ихийг сурч сайн хүн болоорой гэж хүсэн ерөөе" гэв.

Нээлтэд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга н.Ариунбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, Боловсролын хэлстийн дарга С.Эрдэнэчимэг болон багш, сурагчид, эцэг эхийн төлөөлөл оролцов. 

Ж.Болор

 

Холбоотой мэдээ