ӨВӨРХАНГАЙ: Шатрын 60 гаруй дугуйланд 3500 гаруй хүүхэд хичээллэдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-12-20 15:53:49

Арвайхээр, 2023 оны арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Аймгийн Шатрын холбооноос 2023 онд таван тэмцээнийг зохион байгуулж, 750 гаруй шатарчин оролцсон байна.


Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар 2014 онд “Шатар” хөтөлбөрийг баталж, 2020 он хүртэл хэрэгжүүлсэн бөгөөд дахин 2024 он хүртэл сунгасан юм.


Хүүхэд, өсвөр үеийнхэнд шатрын спортын мэдлэг олгох, түүгээр дамжуулан тэсвэр тэвчээр, оновчтой шийдвэр гаргаж чаддаг зан чанарыг өвлүүлэн төлөвшүүлэх, зэрэгтэй тамирчдыг төрүүлэх гээд олон зорилго агуулж буй тус хөтөлбөрийн үр дүнд 270 гаруй цэцэрлэг, сургууль, дотуур байр, спорт зааланд шатрын булан байгуулж, шатар тоглох орчныг бүрдүүлсэн байна. Мөн төрөлжсөн байдлаар 60 гаруй дугуйланд 3500 гаруй хүүхэд хичээллэдэг аж. 

Холбоотой мэдээ