Сирийн 6 суурин газар эвлэрэлийн гэрээнд нэгдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-09-25 09:34:58

МОСКВА. /TASS/. Сирийн Латакия болон Хомс мужийн зургаан суурин газар эвлэрэлийн гэрээнд гарын үсэг зурлаа гэж Сирийн мөргөлдөөнд оролцогч талуудыг эвлэрүүлэх Оросын төв мэдэгдэв.

"Одоогийн байдлаар эвлэрэлийн гэрээнд нэгдсэн суурингуудын тоо 661 хүрлээ. Дамаск, Хомс, Алеппо болон аль-Кунейтра муж дахь сөрөг хүчнийхэн болон командлагчидтай гал зогсоох хэлэлцээрийн тухай хэлэлцэж байна" гэж мэдэгдэлд дурджээ.

Мөн гал зогсоох тохиролцооны нөхцөлийг дагаж мөрдөхөө амласан зэвсэгт бүлэглэлийн тоо 69 болсон гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ