“Инновэйшн инвестмент”-ийн үнэт цаасны анхдагч арилжаа эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид “Инновэйшн инвестмент” компанийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалга эхэллээ.
Тус компани
нэг
бүр нь 225 төгрөгийн үнэ бүхий нийт 36.9 сая ширхэг хувьцааг олон нийтэд санал болгон гаргаж байна. Арилжааны захиалгыг 12 дугаар сарын 4-нөөс 8-нд Монголын
Хөрөнгийн биржээр
дамжуулан хүлээн авч эхэллээ.
Нэмж мэдээлэхэд, Монголын
хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт үнэт
цаасны 5 удаагийн арилжаа болж, нийт 146,389,237,700 төгрөгийн
арилжаа хийв. Үүнд цахимаар:
- Нүүрсний 9 удаагийн,
- Төмрийн баяжмалын 5 удаагийн
арилжаа зохион байгуулжээ.
12 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар зах
зээлийн үнэлгээ 10,146,818,110,598 төгрөгт хүрч, ТОП-20 индекс 36.728.90 нэгж болж, өмнөх 7 хоногоос 0.21 хувиар өссөн
үзүүлэлттэй байна.