ӨНӨӨДӨР: Олон улсын сайн дурынхны өдөрт зориулсан уулзалт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-12-04 07:48:02

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Арванхоёрдугаар сарын 4-ний даваа гарагт болох зарим үйл явдлын тойм:

09.00-10.00 цагт: “Интер ном”-д Олон улсын сайн дурынхны өдөрт зориулсан сэтгүүлчдийн уулзалттай. Уулзалтад Монголын Сайн дурын төв, МУЗН, Монголын Скаутын холбооны удирдлага, төлөөлөл оролцоно. Утас 9908-2638.

10.00 цагт: УИХ дахь МАН, АН-ын бүлгийн ээлжит хуралдаан болно.

11.00 цагт: Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд: Харилцаа холбооны хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал, ХХЗХ, Хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл, сэтгүүлчидтэй уулзана. Утас: 9910-3830.

11.30 цагт. Монголын Үндэсний музейд: Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл, "Кино гүүр хөгжлийн холбоо" ТББ-тай хамтран "ХАРХОРУМ" Олон улсын кино наадмыг 12-р сарын 07-12-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах талаар хэвлэлийн бага хурал зарлажээ. Утас: 8864-0544, 9902-6929.

11.30 цагт: “ЗМ” сонины  мэдээллийн төвд: Олон улсын Хүний эрхийн өдөр жагсаал хийх талаар мэдээлнэ. 

-"Блью скай" зочид буудалд: БШУЯ, Шинжлэх ухаан, технологийн сангаас “Шинжлэх ухааны оролцоо-2023” форум зохион байгуулна.

-УИХ-аас байгуулсан Түр хорооноос нүүрсний хэрэгт холбогдох нээлттэй сонсголын нэгдүгээр үе шатыг зохион байгуулна.



Холбоотой мэдээ