ДОРНОГОВЬ: Адуучид морь уургалж, эмнэг булгиулан өрсөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-11-28 16:39:46

Сайншанд, 2023 оны арваннэгдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Өвлийн эхэн сар гарч жавар тачигнасан энэ өдрүүдэд говийн малчид уламжлалт соёл болсон адуучин тэмцээнээ зохион байгууллаа.


Дорноговь аймгийн Сайхандулаан сумын алдарт уяач Г.Очирхуягийн санаачилгаар зохиосон Адуучин тэмцээн-2023уралдаанд уурга, ташуур шүүрэх, явган уургалахморьтой уургалах, эмнэг булгиулах таван төрлөөр нийт 23 адуучин оролцсон байна.


Тэргүүн байрт Э.Отгон-Эрдэнэ, дэд байрт Г.Очирхуяг, гутгаар байрт Т.Шаравдорж, тусгай байрт Г.Ариунбилэг, О.Эрдэнэ-Орших нар тус тус шалгарав. Ташрамд дурдахад Сайхандулаан сумын малчид адуугаас гадна тэмээн полог аймаг сумандаа хөгжүүлж, улс аймгийн олон уралдаан тэмцээнд тэргүүн байрт шалгарч байсан уламжлалтай.


Тухайлбал, 2013 оны тэмээн пологийн улсын аварга шалгаруулах тэмцээн Чингисийн хөшөө цогцолборт болоход Сайхандулаан сумын баг тамирчид тэргүүн байрт шалгарч "Ижий говь" цомыг гардаж байв.

Холбоотой мэдээ