Эрлинг Холанд Премьер-Лигийн дээд амжилтыг эвджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2023-11-26 12:10:46

ЛОНДОН, 2023 оны арваннэгдүгээр сарын 26 /CNN/. "Манчестер Сити" клубийн норвеги довтлогч Эрлинг Холанд Английн Премьер-Лигийн 48 тоглолтод оролцохдоо 50 дахь гоолоо оруулж, дээд амжилт тогтоолоо.


Өмнөх дээд амжилтыг Английн хөлбөмбөгчин Энди Коул эзэмшиж байсан бөгөөд тэрбээр 65 тоглолтод оролцож 50 гоол оруулж байжээ. Харин Алан Ширер 66, нидерланд довтлогч Руд ван Нистелрой 68, Египетийн Мохамед Салах, Испанийн хөлбөмбөгчин Фернандо Торрес нар тус тус 72 удаа талбайд гарахдаа энэ амжилтыг үзүүлж байв. 


Өдгөө 23 настай довтлогч “Ливерпүүл”-тэй хийсэн тоглолтын 27 дахь минутад гоолын салхийг хагалжээ. Тоглолт дуусахаас 10 минутийн өмнө “Ливерпүүл”-ийн баруун жигүүрийн хамгаалагч Александр-Арнольд гоол оруулж оноог тэнцүүлсэн байна. 




Холбоотой мэдээ