ДАРХАН-УУЛ: Эх сурвалж шаардахгүйгээр галт зэвсгийг бүртгэж, гэрчилгээ олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-11-02 14:16:26

Дархан, 2023 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Цагдаагийн байгууллагаас жил бүрЗэвсэг” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж галт зэвсгийг бүртгэж гэрчилгээ олгодог. Энэ жилийн “Зэвсэг-2023 нэгдсэн арга хэмжээ аравдугаар сарын 30-ны өдрөөс эхэлсэн бөгөөд нэг сарын хугацаатай үргэлжлэх аж.


Энэ хүрээнд гэрчилгээгүй, бүртгэл тооллогод хамрагдаагүй галт зэвсгийг эх сурвалж шаардахгүйгээр гэрчилгээжүүлэх аж.


Иймд иргэд, олон нийтийг галт зэвсгийн тооллогод идэвхтэй хамрагдаж, өөрийн эзэмшил, өмчлөлд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслээ харьяа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад заасан хугацаанд бүртгүүлж, хуулиар олгогдсон үүргээ биелүүлэхийг уриалж байна.




Галт зэвсгийн тухай хуулийн нэгийн нэгд: энэ хуулийн зорилт нь Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг хангах, галт зэвсэг, сумны эргэлтэд хяналт тавьж, аюулгүй ажиллагааг мөрдүүлэхэд оршино гэж заасан байдаг.


Галт зэвсгийг ашиглаж буй зориулалтаар нь иргэний, харуул хамгаалалтын, хууль сахиулах албаны, байлдааны гэж ангилдаг ажээ.

 

Холбоотой мэдээ