Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
mn_tuul@montsame.mn
2015-10-06 18:13:21

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шулхаммерийг хүлээн авч уулзлаа.

Азийн хөгжлийн банкны зүгээс БОНХАЖ-ын яаман дээр хэд хэдэн төслүүд амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд цаашдаа ч мөн байгаль экологийн чиглэлээр томоохон төслүүд дээр хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн юм.

Дэлхий нийтээрээ байгаль экологи руу гүнзгий анхаарч ногоон чиг бодлогыг барьж байгаа хандлагыг даган Азийн Хөгжлийн банкны зүгээс ч мөн аялал жуулчлал, хөрсний бохирдол, Ойн салбар, Туул голыг сэргээх, Хөвсгөл нуурыг дагасан эдийн засгийн ач холбогдол бүхий салбаруудыг хөгжүүлэхэд дэмжин хөрөнгө оруулалтыг хийж байгаа юм байна.

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шулхаммер нарын уулзалт цаашдаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэн олон талт ажиллагаан дээр идэвхжүүлэн хамтрахаар боллоо. Хоёр тал тодорхой асуудал хөндөж үр дүнд хүрсэн ажил хэргийн уулзалт ийнхүү амжилттай болов.   

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд