МУГТ Б.Чинзориг Азийн наадмын аварга боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-10-04 20:46:40

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/.  “Ханжөү 2022” Азийн XIX наадмын боксын төрөлд МУГТ, дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Чинзориг алтан медаль хүртлээ.


Тэрбээр аваргын төлөө Тайванийн тамирчин Лай Чү Энтэй тоглож 5:0 харьцаагаар ялснаар энэхүү наадмаас Монгол Улсын баг тамирчдын анхны алтан медалийг зүүсэн юм.


Манай тамирчин 2018 оны Жакартагийн Азийн Наадамд 64 кг-ын жинд өрсөлдөж мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд 4 жилийн дараа ийнхүү медалийн өнгөө өөрчилж байна.

 

Сонирхуулахад, Б.Чинзориг Монголын шигшээ багийн түүхэнд 25, боксын спортоос төрж буй 3 дахь алтан медальтан боллоо.

 

Холбоотой мэдээ