ХОВД: Энэ намар 20 мянга орчим мод тарих төлөвлөгөөтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-10-04 15:41:20

Жаргалант, 2023 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/.  Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг угтан Ховд аймгийн ихэнх сум, байгууллага бэлтгэл хангаж байна.  

Ховд аймаг намрын бүх нийтээр мод тарих нэгдсэн үйл ажиллагааг аравдугаар сарын 14-нд албан ёсоор зохион байгуулахаар төлөвлөжээ.  


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд Ховд аймаг өнгөрсөн хавар 90 мянга гаруй мод тарьсан.  

Харин энэ намар 20 мянга орчим мод тарих урьдчилсан тооцоолол байна гэж Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэдээллээ. 

   

Холбоотой мэдээ