К.Алькараз 2024 оны Риогийн нээлттэй тэмцээнд оролцоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТРИО-ДЕ-ЖАНЕЙРО,
2023 оны 10 дугаар сарын 4 /Globo/. Дэлхийн чансаанд хоёрдугаарт бичигдэж буй Испанийн теннисчин Карлос Алькараз
ирэх онд Риогийн нээлттэй тэмцээнд оролцоно гэдгээ баталгаажуулсан тухай
тэмцээнийг зохион байгуулагчид мягмар гарагт мэдээлэв.
Өдгөө 20 настай тэрбээр ирэх оны хоёрдугаар сарын 17-25-ны өдрүүдэд болох тус тэмцээнд оролцох нь тодорхой болсон анхны тамирчин боллоо.
2024 оны Риогийн
нээлттэй тэмцээнд оролцсоноор К.Алькараз Өмнөд Америкийн хамгийн нэр хүндтэй теннисний тэмцээнд дөрөв дэх удаагаа хүч сорих юм.
“Бүх цаг үеийн шилдэг теннисчдийн нэг болж чадах тамирчин хэрхэн өсөн дэвжиж байгааг бид харж байна. Риогийн тэмцээн энэ амжилтын түүхийн нэгээхэн хэсэг болж байгаад баяртай байна” гэж "Rio Open" тэмцээнийг зохион байгуулах хорооны дарга Луиз Карвальо ярилаа.