СЭЛЭНГЭ: Хүүхэд бүрийг багаас нь мэдээллийн технологийн мэдлэгтэй болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-10-03 18:37:34

Сүхбаатар, 2023 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. “Миний кодын эхлэл” хакатоныг Сэлэнгэ аймгийн ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулж байна.

 

Хакатоны гол зорилго нь хүүхэд бүрийг багаас нь мэдээллийн технологийн мэдлэгтэй болгоход оршиж байгаа юм.

 

Дээрх үйл ажиллагааг 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд өнөөдөр 5 дахь ажлаа Сэлэнгэ аймагт эхлүүлж байгаа аж.

 

Энэ талаар Мэдээллийн технологийн Үндэсний паркийн хэлтсийн дарга П.Наранцэцэгээс тодрууллаа.

 

Тэрбээр, “Манай Мэдээллийн технологийн Үндэсний паркаас Сэлэнгэ аймагт 2 төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Тухайлбал Мэдээллийн технологийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Япон улстай хамтарсан мэдээллийн технологийн шалгалтыг зохион байгуулж байна.

 

Мөн хүүхдүүдийг багаас нь мэдээллийн технологийн мэдлэгтэй болгох зорилгоор “Миний кодын эхлэл” хакатоныг Сэлэнгэ аймгийн ЕБС-ийн сурагчдын дунд зохион явуулж байна.

 

Энд 24 хүүхэд оролцоно. Эхний хүүхдүүд 3,3-аараа есөн хүүхэд гарч ирээд оролцоно. Эдгээр хүүхдүүд маань мэдээллийн технологийг хэрхэн ашиглаж, яаж вэб үүсгэх, яаж өөрөө өөрийгөө танин мэдэх вэ, мэргэжлийн чиг баримжаагаа хэрхэн эндээс олж авах зэргээр суралцана.

 

Хүн болгон хүүхэд бүхэн, багш, эмч, хэн ч байсан мэдээллийн технологийн мэдлэгтэй байх ёстой. Ийм учраас энэ үйл ажиллагааг зохион байгуулж байна” гэлээ.

Холбоотой мэдээ