УДБЭТ 61 дэх улирлын тоглолтоо “Кармен” дууриар нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-10-02 10:44:56

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 2. /МОНЦАМЭ/. УДБЭТ-ын уран бүтээлчид 61 дэх улирлын тоглолтоо Ж.Бизегийн “Кармен” дууриар 2023 оны есдүгээр сарын 30, 10 дугаар сарын 1-нд нээлээ.


Энэхүү дуурийг ОХУ-ын Глинкийн нэрэмжит Хөгжмийн консерваторын багш, удирдаачийн тэнхимийн зөвлөх, Ардын жүжигчин Прасолов Вячеслав Иванович урилгаар хүрэлцэн ирж удирдсанаараа онцлогтой.


Дуурийн гол дүр Карменд МУСТА, УДБЭТ-ын дуучин М.Дариймаа, Хозед МУСТА Б.Батжаргал, Эскамильод МУСТА Л.Бүүвэйбаатар, Микаэлэд МУГЖ Б.Эрдэнэтуяа нар дүр бүтээв. Мөн симфони найрал хөгжим, найрал дуучид, балетын жүжигчид, Монгол Улсын консерваторийн сурагчид оролцон тогложээ. 


Ташрамд дурдахад, "Кармен" дуурийн хувьд 1987 онд Парис хотноо анх үзэгчдийн хүртээл болсон бол Монголын тайзнаа  СГЗ Л.Эрдэнэбулганы найруулгаар 1984 онд монголчууд үзсэн түүхтэй. 




Холбоотой мэдээ