Герман болон Төв Азийн улсууд стратегийн түншлэлээ хөгжүүлэхээр тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-09-30 13:44:22

БЕРЛИН, 2023 оны есдүгээр сарын 30. /DW/. "С5+1" буюу Казахстан, Киргиз, Тажикистан, Туркменистан, Узбекистан болон ХБНГУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалт Берлинд болж, талууд стратегийн түншлэлийн харилцаагаа хөгжүүлэхээр тохиролцлоо. 


Ууулзалтын дараа гаргасан удирдагчдын мэдэгдэлд, дипломат харилцаа тогтоосноос хойш сүүлийн гучин жилийн хугацаанд Төв Азийн улсууд болон ХБНГУ-ын харилцаа хөгжиж байгааг тэмдэглэжээ. Удирдагчид мөн олон талт хоёр талын хамтын ажиллагаа, түүнчлэн Европын Холбоо болон олон талт форматын хүрээнд Төв Азид явуулж буй Германы хамтын ажиллагааг онцлон тэмдэглэлээ гэж уг бичигт дурдсан байна. 


Үүний сацуу хамтын үнэт зүйлс, харилцан хүндэтгэх, харилцан ашиг сонирхлын үндсэн дээр түншлэлийн харилцааг цаашид бэхжүүлэх, өндөр түвшний яриа хэлэлцээг үргэлжлүүлэх шийдвэрээ дахин нотолжээ. Ингэснээр стратегийн түншлэлийн харилцаа эдийн засаг, эрчим хүч, уур амьсгал ба байгаль орчин, бүс нутгийн хамтын ажиллагаа, иргэд хоорондын шууд солилцоонд чиглэгдэх ёстой.


Германы Канцлер Олаф Шольц Казахстан, Киргиз, Тажикистан, Туркменистан, Узбекистаны удирдагчдыг баасан гарагт засгийн ордонд хүлээн авч уулзжээ. 

Холбоотой мэдээ