Дөрвөн япон хүн тутмын нэг нь 65-аас дээш настай

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
nyamtulga@montsame.mn
2016-09-19 11:33:35

ТОКИО./TASS/. Японы хүн амын 27 хувь нь 65-аас дээш насныхан байгаа нь тус улсын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт юм. Энэ тухай тус улсад 1966 оноос хойш тэмдэглэж буй “Ахмадаа хүндлэх өдөр” гэдэг баярыг тохиолдуулан засгийн газраас гаргасан тайланд дурджээ.

Түүнээс гадна, тус улсын хүн амын 8 хувь нь 80-аас дээш насныхан байгаа аж. Мөн 100-гаас дээш настнуудын тоо өмнөх оныхоос 4124-өөр өсч, 65 692 болсон байна. Үүний сацуу, 65-аас дээш насны хүмүүсийн 22 хувь нь байнгын ажил хөдөлмөр эрхэлдэг гэнэ. Эдгээр бүх үзүүлэлтээр Япон улс “Их7”-гийн бүлгийн орнуудыг ардаа хол орхижээ.

2015 оны статистик мэдээгээр, япон эмэгтэйчүүдийн дундаж нас 87,05, эрэгтэйчүүдийнх 80,79 байжээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ