ДОРНОД: Мөнгөлөг хэлтэг загаснаас CyHV-2 вируснийхтэй төстэй халдварын шинж илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-09-19 10:05:33

Чойбалсан /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Халх гол сумын Буйр нуурт зургаадугаар сард загас олноор хорогдсон учир ойр орчмын ус, хөрс, загасны дээжийг Биологийн хүрээлэнд шинжилж, урьдчилсан дүгнэлтийг танилцуулав.


Хэлтэг загасны өвчний гадаад, шинж нь хэлтэг загас дагнан үржүүлдэг орнуудад ихээхэн тархаад байгаа Cyprinivirus төрлийн Cyprinid her pesvirus вирусний халдварын шинжтэй ихээхэн төстэй байжээ. CyHV-2 вирус нь зөвхөн хэлтэг загасанд халдварладаг, энэхүү өвчний дэгдэлт нь усны температураас хамаарч, 15-250С-д идэвхждэг.


Дорнод аймгийн БОАЖГ-ын дарга А.Гантулга: “Хэлтэг загасны нийт 12 дээжээс тус бүр элэг, бөөрнөөс фенол хлороформын аргаар ДНХ ялган авч, ДНХ геномтой доорх дөрвөн төрлийн вирусний геномын дарааллыг үндэслэн өвөрмөц праймер зохиож, тусгай урвалж ашиглан туршилт хийсэн. Эдгээр туршилтаас дээрх вирус геномын хэсгийг өвөрмөцөөр олшруулсан үр дүн гараагүй” гэв.  


Өөрөөр хэлбэл, PCR шинжилгээ хийсэн боловч уг вирусний гаралтай өвчлөлд өртсөн гэдэг нь нотлогдоогүй аж.


Холбоотой мэдээ