“Лалын улс”-ын Мэдээллийн сайдыг хөнөөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
adiyakhuu@montsame.mn
2016-09-17 19:17:32

ЛОНДОН./BBC/. АНУ-ын агаарын цэргийн хүчний Сирийн нутаг дэвсгэрт явуулсан дайралтын явцад “Лалын улс” бүлэглэлийн хэвлэл мэдээллийн сайд Ва’ил Адил Хасан Салман ал-Фаяд-ыг устгасан байна.

Доктор Ва’ил гэдэг нэрээрээ алдаршсан тэрбээр цаазаар авч буйг харуулсан дүрс бичлэгүүдийг интернэтээр цацах ажлыг хариуцаж байв.

Пентагоны төлөөлөгчийн мэдэгдсэнээр, түүнийг 9 дүгээр сарын 7-нд Ракка хотын ойролцоо явж байхад нь хөнөөжээ.

Фаяд нь “Лалын улс”-ын толгойлогчид багтдаг Шура-гийн зөвлөлийн /Shura Council/ гишүүн байсан бөгөөд тус бүлэглэлийн бодлого тодорхойлогчдын нэг болох Абу Мухаммад аль- Аднани-тай тун ойр хамтран ажиллаж байжээ. Аль-Аднани өнгөрсөн сард Сирийн хойд нутагт явуулсан агаарын цохилтод өртөн амиа алдсан юм. Тэрбээр “Лалын улс” бүлэглэлийн нөлөө бүхий удирдагчдын нэг байсан бөгөөд түүнийг хороосон хүнд 5 сая долларын шан амлаж байжээ.

Б.Адъяахүү   

Холбоотой мэдээ