ДОРНОГОВЬ: Хамгийн том тарвас 75 мянган төгрөгийн үнэ хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-09-13 09:25:21

Дорноговь /МОНЦАМЭ/. “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа ёсдүгээр сарын 11-12-нд Дорноговь аймгийн Сайншанд хотод болсон билээ.


Үзэсгэлэн худалдааны үеэр хамгийн том тарвасыг нээлттэй дуудлага худалдаанд оруулахад 19 кг жинтэй тарвас 75 мянган төгрөгийн үнэ хүрсэн байна.


“Шинэ хөдөө” төслийн хүрээнд БНСУ-д үйлдвэрлэсэн хүлэмж, тармуур, комбайн, 20 трактор, усны нөөцийн сав зэргийг сумдын хүнсний ногоо эрхлэгч, компани аж ахуйн нэгжүүдэд энэ жил гардуулсан нь иргэд, аж ахуй нэгжүүдэд хамгаалагдсан хөрсний тариалан эрхлэх боломж нөхцөлийг бүрдүүлсэн аж.

Холбоотой мэдээ