Хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-09-16 16:38:38

Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Стандартчилал хэмжил зүйн хэлтэс хамтран ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол, үдийн цайнд нийлүүлэгдэх хүнсний бараа бүтээгдэхүүний нэгдсэн үзэсгэлэнг зохион байгууллаа.

Стандартад нийцсэн чанартай, хүртээмжтэй хоол хүнс, бараа материалыг нийлүүлэгч, захиалагч нарын хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, эрүүл аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр хүүхдүүдийг хангах зорилгоор аймгийн аж ахуйн нэгж байгууллага, компаниудыг хамруулсан байна. Уг үзэсгэлэнд аж ахуй нэгж, сургууль цэцэрлэг нийт 20 байгууллага оролцож, өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлж танилцуулан зохион байгуулагчид, сургууль, цэцэрлэгийн удирдлагууд, эцэг эхийн төлөөлөлүүдэд амталгаа хийлгэлээ.

Энэ үеэр стандартын шаардлага хангасан үйлчилгээний тохирлын гэрчилгээгээр  аймгийн төвийн 1,7,4, “Оюуны өргөө” цэцэрлэгүүд, “Энхлэн”,  “ЛААБ” ХХК гэсэн байгууллагуудыг гэрчилгээжүүллээ.

Ш.Цоодол

Холбоотой мэдээ