ДОРНОГОВЬ: Нэгдүгээр ангид 454 сурагч элсэн оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-09-05 14:13:49

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Замын-Үүд сум түр оршин суугчидтайгаа нийлээд 25 мянга гаруй хүн амтай.


Энэ суманд ерөнхий боловсролын гурван сургууль үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2023-2024 оны хичээлийн жилд нийт 4216 сурагч, сургуулийн өмнөх боловсролд 1309 хүүхэд суралцаж  нэгдүгээр ангид 454 сурагч элсэн оржээ.


Сумын Засаг даргын “Хөгжил дэвшилд тэмүүлсэн Замын-Үүдийн төлөө хамтдаа” 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Боловсролын тэгш хүртээмжтэй үйлчилгээ, чанар, үр ашгийг тасралтгүй дээшлүүлэн боловсон хүчнийг бэлтгэж, эрүүл аюулгүй, ээлтэй орчин бүрдүүлэх бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна хэмээн орон нутгаас мэдээлэв.


Ташрамд, БШУЯ-наас 2023-2024 оны хичээлийн жилд “Хамтын оролцоо, үнэлгээний үр дүнд суурилсан сургуулийн менежментийг сайжруулж, боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарт ахиц гаргах” зорилгыг дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд Боловсролын багц хууль” 2023 оны 8 дугаар сарын 3-наас хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа нь хичээлийн жилийн онцлог болж байгаа аж.

Холбоотой мэдээ