Д.Гэрэлсайхан алтан медалийн төлөө тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-17 16:20:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зүүн Азийн залуучуудын наадмын эмэгтэйчүүдийн боксын 60 кг-д өрсөлдөж буй Д.Гэрэлсайхан БНСУ-ын Пак Хю Жинийг 4:1 харьцаагаар яллаа.


Ингэснээр манай тамирчин нөгөөдөр БНХАУ-ын Ли Цян Вентэй алтан медалийн төлөө тоглохоор болов.

Өнөөдөр өрсөлдсөн манай нөгөө боксчин Э.Номундарь хагас шигшээд Японы Мику Оикавад ялагдсанаар хүрэл медаль хүртэж байна.

Холбоотой мэдээ