ӨНӨӨДӨР: Монголч эрдэмтдийн Их хурал эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-08-10 07:38:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Наймдугаар сарын 10-ны өдөр болох зарим үйл явдлын тойм:

09.30-10.00 цагт: Төрийн ордонд: Монголч эрдэмтдийн Их хурлын үйл ажиллагаа эхэллээ. Олон улсын Монголч эрдэмтний XII Их хурал нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Монголын Энхтайван ба түүхэн туршлага” сэдвээр энэ сарын 10-13-нд Улаанбаатар хотноо болж байна.

09.00 цагт: “Холидэй Инн” зочид буудалд: “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи-2023” (EST-2023) олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно. Утас: 8800-7709- 9211-7709.

“ЗМ” сонины мэдээллийн төвд:

11.00 цагт: Ногдол ашгаа авахын төлөө төр, засгаас дэмжлэг хүсэж байна” сэдвээр иргэдийн төлөөллөөс мэдээлэл хийнэ.

11:30 цагт: Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооноос Автовокзалыг нүүлгэн шилжүүлэх асуудлаар мэдээлнэ.

14.00 цагт: “Чингис хаан”-ы музейд: “Солонгос улсаас бүртгэгдсэн Дэлхийн соёлын өв Пэгжэгийн түүхэн дурсгалт газар” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэнэ. Үзэсгэлэнг нь Чингис хаан Үндэсний музей болон БНСУ-ын Бүёогийн Үндэсний музейн хооронд байгуулсан “Соёлын солилцоо, хамтын ажиллагаа"-ны хүрээнд зохион байгуулж байна. 

-Манай улсад болж буй “Тархи судлалын олон улсын 7 хоног”-ийн сургалт өндөрлөж панел хэлэлцүүлэг эхэлж байна. Маргааш, наймдугаар сарын 11-12-нд ШУА-д олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. 

 -Сэлэнгэ аймгийн Мандал сум, Зүүнхараа хотод: “Спирт, бал бурам (СББ) ХХК-ийн 50 жилийн ойн баяр наадам эхэллээ. 



Холбоотой мэдээ