Баянхонгор аймагт 4 магнитудын хүчтэй газар хөдлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2023-08-04 11:22:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Шинэжинст сумын төвөөс баруун зүгт 24 километрийн зайд 4 магнитудын хүчтэй газар хөдөллөө.


Газар хөдлөлт Улаанбаатарын 12.25 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.

Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг аж.

Холбоотой мэдээ