Боловсрол биржийг шинэчлэн байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд боловсролын байгууллагын багшлах боловсон хүчин мэдлэг чадвартай байх ёстой гэсэн шаардлага тавьж аймгийн Боловсрол соёлын газрын дэргэд байсан Боловсрол биржийг 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр Нийгмийн бодлогын хэлтсийн дэргэд шинэчлэн байгууллаа.
Боловсрол биржийн гишүүд нь хамгийн чадварлаг, мэргэжил арга зүйн үнэлгээг үнэн зөв гаргаж чаддаг байх бөгөөд ямар нэгэн алдаа зөрчил гаргавал ажлаасаа шууд чөлөөлөгдөнө гэдгийг анхааруулж байлаа. Өөрөөр хэлбэл аймгийнхаа боловсролын салбарын хүний нөөцийг үнэн зөв эрэмбэлж үнэлгээ тогтоож, сургуулиудад гарч байгаа багшлах нөөцийн орон тоог мэдлэг чадвартай боловсон хүчнээр хангах үүрэгтэй авилга ашиг сонирхолоос ангид байх үүргийг хүлээж байгаа гэнэ. Тус аймгийн хэмжээнд 1400 гаруй багш нар ерөнхий болдовсролын сургуульд багшилж байгаа бөгөөд Боловсрол бирж нь хамгийн түрүүнд аймгийнхаа бүх багш нарыг эрэмблэн үнэлгээ тогтоох ажээ.
Б.Гантуяа