ХОВД: Ус судлалын 11 харуул бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-08-02 11:35:05

Жаргалант /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайд Б.Батрдэнэ Ховд аймагт ажиллах үеэрээ тус салбарын 6 байгууллагын 200 гаруй ажилтантай уулзаж, санал бодлыг нь сонслоо.  

Мөн Ховд аймгийн УЦУОШТ-ын үйл ажиллагаатай танилцав. Тус төвийн Ус судлалын технологич, инженер З.Бахатбал хэлэхдээ “Манай аймагт Ус судлалын ажиглалтын 11 харуул ажилладаг ба эргүүлийн ажил гүйцэтгэхэд 3-5 км явах шаардлага гардаг. 1976 онд барьсан харуулын байрыг шинэчлэх саналтай байна” гэв. Уг асуудлыг БОАЖ-ын сайд газар дээр нь шийдвэрлэж, ус судлалын харуулын техникч нарт 11 ширхэг мотоцикл олгох, харуулын байрны шинэчлэлт хийхэд буюу Хар-Ус нуурын харуулын байрыг барих 10 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэлээ.  


Түүнчлэн ”Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хүрээнд усжуулалтын асуудал хүндрэлтэй байгаа тул үүнийг шийдвэрлэх аргачлалаар хангах, амжилттай хэрэгжсэн санаачлагыг нэвтрүүлэх чиглэлд дэмжлэг үзүүлэх,  орон нутагт байгаль орчны байцаагчаар ажиллаж буй байцаагчийн нийгмийн байдал, ажиллах нөхцлийг сайжруулах, хяналт, шалгалт хийхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зэрэг асуудалд анхаарч ажиллахаар болжээ.   





Холбоотой мэдээ