ӨНӨӨДӨР: “Монгол бөө, засал, уламжлалт анагаах ухаан” үзэсгэлэн нээгдэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Наймдугаар
сарын 1-ний өдөр болох зарим үйл явдлын тойм:
11.00
цагт: Монголын Үндэсний музейд: “Монгол бөө, түүний засал, уламжлалт
анагаах ухаан”
үзэсгэлэн нээгдэнэ. Утас: 7011-0913, 9912-3922.
11.40 цагт: “Монгол Арт”
галерейд: БНСУ-ын Урлагийн музейн үзэсгэлэн нээгдэнэ. Мөн Вьетнам улсын зураачдын
үзэсгэлэн үргэлжлэн гарч байна.
-Залуу монголч эрдэмтэн
судлаачдын олон улсын зуны ээлжит сургалт үргэлжилж байна.
-Говь-Алтай аймгийн төв Алтай
хотод: Хан
Тайшир уулын аймаг үүсгэн байгуулагдсаны 100 жил, Говь-Алтай аймгийн баяр наадам эхэлж байна.
-Нийслэлийн Сүхбаатар дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд: иргэн Э.Одбаярыг хууль бусаар
баривчилж, өөрт нь мэдэгдэлгүй нууцаар шийтгэл оногдуулж, өршөөлд хамруулсан талаар хэлэлцэнэ.
-Швейцарын Хөгжлийн агентлагаас зарласан “Өнгөрсөн-одоо-ирээдүй” гэрэл зургийн уралдааны дүнг танилцуулна.