ДОРНОД: Халх гол үерийн аюултай түвшнийг 12 см-ээр давжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-07-17 14:12:26

Чойбалсан /МОНЦАМЭ/. Өнөө өглөөний байдлаар Халх голын үсний түвшин сумын төв орчимдоо 259 см, Ялалт баг орчимд 532 см болж, үеийн аюултай түвшнийг 12 см-ээр давжээ.


Сүүлийн нэг хоногт л гэхэд Хэрлэн гол уртын дагууд хоёроос зургаан см-ээр нэмэгдэж, Чойбалсан хотод 136 см, Хөлөнбуйр суманд 189 см болсон байна.  Харин Улз гол уртын дагууд нэгээс 12 см-ээр буурчээ.


Олон жилийн дунджаар нутгийн зүүн хэсгээр 70-100 мм, бусад нутгаар 30-70 мм хур тунадас ордог бол энэ сард хур тунадас ахиу орно УЦУОШТ-өөс мэдээлэв.


Ирэх өдрүүдэд бороо хур нэмж орох тул малчид, аялал зугаалгаар яваа иргэдийг анхаарал болгоомжтой зорчиж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна. 

Холбоотой мэдээ