Цалин хөлсний татварыг өндөр тогтоосноос татварын орлого тасалдахад хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-09-14 09:44:01

Дорнод аймгийн хэмжээнд сум, аймгийн татварын орлогын төлөвлөгөө тодорхой хувиар тасалдаж явна.  Үүний гол шалтгаан нь Сангийн Яамнаас 2016 онд цалин хөлсийг 100 хувь буюу үе шаттайгаар дараалан нэмэгдүүлнэ гэж төлөвлөж, энэ төрлийн татварын орлогын төлөвлөгөө тасалдахад хүрээд байгаа талаар аймгийн Татварын газрын мэргэжилтэн өнөөдөр мэдээлэв.

Тус аймгийн хувьд цалин хөлсний татвараас сард 600-650,1 сая төгрөг төвлөрдгөөс 400 гаруй сая төгрөг нь төсвийн байгууллагуудаас, үлдсэн нь хувийн хэвшил аж ахуйн нэгж байгууллагаас төвлөрдөг юм байна.  Мөн боловсролын байгууллага болон төсвийн зарим газрууд тухайн сардаа цалин хөлсний татвараа төлөлгүй өр болгож хуримтлуулснаас татварын орлогын тасалдалд бас нэгэн нэрмээс болдог гэнэ.

Дорнод аймаг жилд улсын төсөвт нийтдээ 3 тэрбум 24 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлэх учиртай. Оны эхний 8 сарын байдлаар 2 тэрбум 565,9 мян төгрөгийн гүйцэтгэлтэй ажиллажээ.

Улсын төсөвт 5 төрлийн орлого төвлөрүүлэхээс онцгой албан татварын төлөвлөгөө  90,9 хувийн гүйцэтгэлтэй байна.

Б.Туяа

 

Холбоотой мэдээ